Хуваарь сонголт

Parent Previous Next

Үндсэн мэдээлэлтэй танилцах


Хуваарь сонголт хийхийн өмнө үндсэн мэдээллүүдтэй танилцах хэрэгтэй. Оюутан таны сургалтын төлөвлөгөөнд байгаа хичээлүүд доорх тэмдэглэгээний хамт гарч ирэх бөгөөд тус бүр утга илэрхийлнэ.



Хичээл буюу хуваарь сонголт


Үндсэн мэдээлэлтэй сайтар танилцсаны дараа өөрийн судлах хичээлийн хуваарийг зохионо. Сонгох боломжтой хичээлүүд дээр дурдсаны адил урдаа ногоон таван хошуутай харагдах бөгөөд хичээл бүрийн урд байгаа тэмдэглэгээн дээр заагчаа / хулгана / аваачихад тэмдэглэгээний тайлбар гарч ирнэ.




Сонгох боломжтой хичээл буюу ногоон таван хошуу дээр дарахад хуваарь сонгох хэсэг гарч ирнэ. Энд тухайн хичээлийн сонгох боломжтой хуваариуд дараах зурагт үзүүлснээр сонгосон хуваариудын хамт гарч ирнэ.




Лекцийн хуваарийг сонгоход тухайн лекцэнд харгалзах лаборатори эсвэл семинар автоматаар гарч ирэх / хэрвээ лекц байхгүй бол лаборатори эсвэл семинарыг сонгоно  / ба хуваариудаа бүрэн сонгосны дараа Хадгалах товчийг даран хуваариа хадгална.



Та дээрх хэсгээс өөрийн хичээлийн хуваарийн давхардлыг маш ойлгомжтойгоор харах боломжтой бөгөөд тухайн хичээлийн хуваарийн дэлгэрэнгүй мэдээллийг мөн харах боломжтой.





Амжилттай сонгосон хичээл хуваарийн хамт дараах байдлаар харагдах ба Цуцлах товчийг даран хуваарийг цуцалж болно.








Санамж:




Хичээлээ сонгож дууссаны дараа заавал баталгаажуулах буюу төлбөр төлөх шаардлагатай.



Сонгосон хичээлийг баталгаажуулах буюу төлбөр төлөх зааврыг харгалзах бүлгээс сонгон харна уу.





























Created with the Personal Edition of HelpNDoc: Easily create HTML Help documents