Баталгаажуулалт

Parent Previous Next

Баталгаажуулалт буюу төлбөр төлөлт


МУИС-ийн сургалтын систем нь банкны онлайн төлбөр тооцооны системтэй холбогдсон бөгөөд тус сургуулийн оюутнууд сургалтын төлбөрөө онлайн гүйлгээний эрхтэй, дотоодын картаар төлөх болно. Онлайн төлбөрийн системээс гадна оюутан аль ч банкаар үйлчлүүлэн төлбөрөө хийх боломжтой. Хичээл сонголтыг баталгаажуулсанаар та тухайн хичээлд албан ёсоор бүртгэгдэх ба  баталгаажуулахын тулд  тухайн улиралд судлах кредитийн төлбөр болон суурь хураамж заавал төлөх болно. Хичээл баталгаажуулсаны дараа хичээлийг цуцлах бол нэмэлт төлбөр төлөх болохыг анхааран сонголтоо хариуцлагатай хийгээрэй. Оюутан та дараах хэлбэрүүдээр төлбөрөө хийх боломжтой. Үүнд:





Онлайнаар төлбөр төлөх


Сонгосон хичээлээ онлайн төлбөрийн системээр баталгаажуулахын тулд товчин дээр дарна. Энэ товчин дээр дарсны дараа төлбөл зохих төлбөр банк болон үлдэгдлээр баталгаажуулах товчийн хамт харагдана. Таны SISi-ийн дансанд байрлах илүү болон дутуу төлөлт одоогийн хичээл сонголтын төлбөрт тооцогдоно. (Жишээ нь: Таны дансанд 200’000 төгрөгний илүү төлөлт байгаа бөгөөд та 500’000 төгрөгний хичээл сонгож байгаа тохиолдолд та 300’000 төгрөг төлнө. Эсвэл та 200’000 төгрөгний дутуу төлөлттэй бол та 700’000 төгрөг төлнө.) SISi дэх дансны үлдэгдлийг баталгаажсан кредитийн мэдээлэл хэсгээс харна уу.




Аль банкаар төлбөр төлөхөөс шалтгаалан тухайн банкны систем дуудагдах ба сонгосон кредит цаг болон суурь хураамжийг нэхэмжилсэн хуудас банкны системд очно.


Хаан банк:



Төлбөрийн картны мэдээллийг зөв оруулснаар банкны системээс тухайн картны гүйлгээний E-pin кодыг асууна. E-pin кодыг ХААН Банкны дурын АТМ-с авна. Асууж тодруулах зүйл байвал ХААН Банкны лавлах 1917 болон callcenter@khanbank.com хаягаар хандана уу.



Голомт банк:



Картны мэдээллийг зөв оруулж Төлбөр хийх товчин дээр дарснаар банкны системээс тухайн картны гүйлгээний E-code -ийг асуух болно. E-code -ийг харилцах банкны салбаруудаас авна.





Дансны үлдэгдлээр төлбөр төлөх


Сургалтын төлбөрөө сургуулийн дансанд тушаачихсан байгаа оюутнуудын хувьд төлбөр төлсөн баримт / капитанз /-аа өөрийн сургуулийн нябо-д өгнө. Нябо төлбөрийн хэмжээг системд шивж оруулсны дараа тухайн оюутны SISi дансанд төлбөр байршина. Үүнээс гадна төрийн сангийн буцалтгүй тусламж, тэтгэлэг зэргийг оюутан таны SISi дансанд нябо мөн адил шивж оруулна.




Сонгосон хичээлээ дансны үлдэгдлээр баталгаажуулахын тулд товчин дээр дарна. Хэрвээ таны дансанд төлбөр нь шивэгдсэн бол Төлбөрийг данснаас авах товч идэвхжих болно.




PayBill үйлчилгээгээр төлбөр төлөх


Та PayBill үйлчилгээгээр төлбөрөө төлөхийн тулд ердөө салбар сургуулийнхаа харилцах дансны дугаар, SISI системд нэвтрэх хэрэглэгчийн нэрээ мэддэг байхад хангалттай. 


Энэ үйлчилгээний давуу тал нь:



Үйлчилгээнд тавигдах шаардлага:


Гүйлгээний утга: 14B1SAS1234  

Гүйлгээний утга: 14B1SAS1234 Овог Нэр / SISi ID-ний араас зай аваад дурын текст бичиж болно/


Анхааруулга:



МУИС-ийн Хаан болон Голомт банктай харилцах данс:









Хичээл амжилттай баталгаажсан эсэхийг шалгах


Хичээл баталгаажуулалт амжилттай болсон тохиолдолд баталгаажсан хичээл дараах байдлаар харагдана. Мөн дүнгийн мэдээлэл хэсэгт хичээлийн нэр орсон байх болно.



Мөн оюутны эрхийн нүүр хэсэгт баталгаажсан хичээлийн мэдээлэл харагдах болно.









Санамж:
































Created with the Personal Edition of HelpNDoc: Single source CHM, PDF, DOC and HTML Help creation