Тухайн улиралд судалсан бүх хичээлийн багшийн санал асуулгад оролцсоны дараа дараагийн улиралд үзэх хичээлдээ санал өгөх болно.
Тухайн улиралд судалж буй бүх хичээлийнхээ багшийн санал асуулгад оролцсоны дараа нүүр хуудасны Мэдээ хэсэг болон үндсэн цэсний Хичээлд бүртгүүлэлт -> Санал хэсэгт дараагийн улиралд үзэх хичээлдээ санал өгөх эрх нээгдэнэ.
Үндсэн мэдээлэлтэй танилцах
Хичээл тандалт хийхийн өмнө үндсэн мэдээллүүдтэй танилцах хэрэгтэй. Оюутан таны сургалтын төлөвлөгөөнд байгаа хичээлүүд доорх тэмдэглэгээний хамт гарч ирэх бөгөөд тус бүр утга илэрхийлнэ.
Оюутан таньд тус болохуйц нэмэлт мэдээллүүд дараах байдлаар харагдана.
Хичээл тандалт
Санал өгөх хэсэгт таны сурч буй төлөвлөгөөний бүх хичээлүүд дээрх тайлбарын хамт хүснэгт хэлбэрээр гарч ирнэ.
Сонгох боломжтой хичээлүүд дээр дурдсаны адил урдаа ногоон таван хошуутай харагдах ба ногоон таван хошуун дээр дарахад дараах асуулт гарч ирнэ. Та санал өгөх бол OK товчин дээр үгүй бол Cancel товчин дээр дарна.
Мөн таны сурч буй төлөвлөгөөний тухайн бүлгийн нийт судлах багц цагаас таны сонгосон хичээлийн багц цаг хэтэрсэн тохиолдолд дараах анхааруулга гарч ирэх бөгөөд та зөвшөөрч байвал OK товчин дээр үгүй бол Cancel товчин дээр дарна.
Санал өгсөн хичээл дараах байдалтай харагдах бөгөөд саналыг цуцлахаар бол Цуцлах товчин дээр дарна.
Санамж:
- Сургалтын Нэгдсэн Албанаас Хичээлд бүртгүүлэлт ( санал ) -ийг эхлүүлээгүй тохиолдолд багшийн санал асуулга болон хичээлийн санал өгөх эрх нээгдэхгүй.
- Оюутан та тухайн улиралд судалсан бүх хичээлийнхээ багшийн санал асуулгад оролцсон тохиолдолд дараагийн улиралд үзэх хичээлдээ санал өгөх эрх нээгдэнэ. Хэрвээ дор хаяж нэг хичээлийн багшийн санал асуулгад оролцоогүй тохиолдолд дараагийн улиралд үзэх хичээлдээ санал өгөх эрх нээгдэхгүй.
- Идэвхтэй сурч байгаа, Идэвхгүй сурч байгаа, Оюутан солилцоогоор явсан, Чөлөө авсан - 1 улирал , Чөлөө авсан - 2 улирал төлөвтэй оюутнууд хичээл тандалт өгөх боломжтой.
Бусад төлөвтэй тохиолдолд таны ХИЧЭЭЛИЙН ЖАГСААЛТ ХАРАГДАХГҮЙ тул өөрийн харъяа сургуулийн сургалтын албандаа хандана уу.
- Та өөрийн сурч буй төлөвлөгөөгөө сайтар нягтлан зөв сонголт хийнэ үү. Сурч буй төлөвлөгөөний тухайн бүлгийн заавал судлах багц цагийн биелүүлэлтийг амжилттай цуглуулсан бөгөөд тухайн бүлгээс нэмж хичээл сонгох гэж байгаа бол энэ нь илүү сонгон судалсан хичээл болно. Харин тухайн бүлгийн заавал судлах багц цагийн биелүүлэлтийг бүрэн биелүүлээгүй бөгөөд дараагийн улиралд энэ бүлгээс хичээл сонгож үзэх гэж байгаа бол тандалтаа заавал өгөхийг эрмэлзэнэ үү.
Жишээ нь: Оюутан дараах төлөвлөгөөний Байгалийн ухаан бүлгээс 6 багц цаг заавал сонгож судалсан байх ёстой бөгөөд 3 багц цагийг нь судалсан тул нэмж 3 багц цаг судлах ёстой. Оюутан дараагийн улиралд энэ бүлгээс үлдсэн 3 багц цагаа судлахаар төлөвлөж байгаа бол тандалтаа заавал өгөхийг эрмэлзээрэй. Хэрвээ 6 багц цагаа судалсан бол энэ бүлгийн хичээлээс ахин судлахад энэ нь илүү багц цаг болох болно.
- Та өөрийн сурч буй төлөвлөгөөгөө зүүн цэсний ХӨТӨЛБӨР -> СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ хэсгээс харна уу.
- Тандалттай холбоотой үндсэн болон туслах мэдээлэлтэй сайтар танилцана уу.
- Таны сонгосон хичээлүүдийн нийт кредит нэг улиралд судлах багц /21 кредит/ цагийн хязгаараас хэтрэхгүй байна.
- Хэрвээ та тухайн хичээл дээр санал өгөөгүй тохиолдолд Хичээлд бүртгүүлэлт (баталгаажуулалт) -аар хугацааны 50%-ийн хоцрогдолтойгоор баталгаажуулалт хийх учир саналаа заавал өгнө үү.
- Тухайн хичээлд тандалт өгөөгүй тохиолдолд дараагийн улирлын Хичээлд бүртгүүлэлт (баталгаажуулалт) –аар хугацааны 50%-ийн хоцрогдолтойгоор баталгаажуулалт хийх учир саналаа заавал өгнө үү.
- Тухайн хичээлд тандалт өгсөн тохиолдолд дараагийн улирлын Хичээлд бүртгүүлэлт (баталгаажуулалт) –аар тухайн хичээлийг сонгох давуу эрх үүснэ.
- Хичээл тандалтын үр дүнгээс хамааран дараагийн улирлын хичээлийн хуваарь хийгддэг тул та тандалтаа заавал өгнө үү.
- Энэхүү тандалт нь тухайн хичээлийг дараагийн улиралд хэр олон оюутан үзэх хүсэлтэй байгаа талаар авч буй тандалт бөгөөд энэ нь эцсийн баталгаажуулалт биш болно.
Created with the Personal Edition of HelpNDoc: Easily create HTML Help documents