Багшийн санал асуулга
Та энэ улиралд судалж буй бүх хичээлийнхээ багшийн санал асуулгад эхлээд оролцоно. Үүний дараа хичээл тандалтаа хийх болно. Багшийн санал асуулга өгөхдөө нүүр хуудсанд байрлах Судалж буй хичээлүүд хэсэгт байрлах тухайн хичээл дээр даран гарч ирэх товчнуудаас Санал асуулга өгөх товчин дээр дарна.
Уг товчин дээр дарснаар оюутан таньд тухайн хичээлийг орж буй бүх багшийн нэрс гарч ирэх бөгөөд багш тус бүрт санал өгөх болно. Тухайн багшийн хэсэг дээр дарснаар санал өгөх хэсэг рүү шилжих болно.
Санал асуулгын бүх бүлгийн бүх асуултыг үнэн зөв бөглөн Илгээх товчин дээр дарна.
Дээрх зааврын дагуу судалж буй бүх хичээлийнхээ санал асуулгыг тухайн хичээлийг орж байгаа бүх багшид өгөх бөгөөд бүх багшийн санал асуулгыг өгсөн тохиолдолд тухайн хичээлийн Санал асуулга өгөх товч Санал асуулга өгсөн болсон байх болно.
Санамж:
Багшийн санал асуулгыг өгсний дараа дараагийн улиралд үзэх хичээлийн тандалтаа өгөх болно.
Хичээлийн тандалт өгөх зааврыг харгалзах бүлгээс сонгон харна уу.
Created with the Personal Edition of HelpNDoc: Free EPub and documentation generator