OCW нь Open Course Ware үгний товчлол бөгөөд оюутан та МУИС-ийн бүх багш нарын үүсгэсэн нээлттэй хичээлийг цахим хэлбэрээр үзэх боломжтой юм. OCW нээлттэй хичээлийг үзэхдээ http://sisi.num.edu.mn/ocw болон https://sisi.num.edu.mn/ocw/v1/pages/courses.ashx хаягаар эсвэл системийн нүүр хуудасны дээд хэсэгт байрлах OCW хэсгийг сонгоно.
OCW нээлттэй хичээл үзэх сайтад МУИС-ийн салбар сургуулиуд болон тэдгээрийн тэнхмүүдэд нийт хэдэн нээлттэй хичээл байгаа тоо харагдана.
Зарим салбар сургуулиуд тэнхимгүй учир нээлттэй хичээлүүд нь нүүр хэсэгт шууд байрлах болно. Хичээлийн нэр дээр дарснаар нээлттэй хичээлийн талаарх мэдээллийг харах боломжтой.
Тэнхимтэй сургуулиудын хувьд тухайн тэнхим дээр даран гарч ирэх хичээлүүдээс сонгоно.
Тухайн нээлттэй хичээл дээр дарснаар хичээлийн танилцуулга, хөтөлбөр гэх мэт мэдээллүүдийг харах боломжтой.
Created with the Personal Edition of HelpNDoc: Single source CHM, PDF, DOC and HTML Help creation