Та оюутны дотуур байранд орох хүсэлтээ гаргасны дараа байр, өрөөгөө сонгож байрны төлбөрөө төлөн баталгаажуулалтаа хийнэ. Баталгаажуулалтыг Сургалтын нэгдсэн албанаас тодорхой хугацаанд нээх бөгөөд нээсэн тохиолдолд оюутан та зүүн цэсний Дотуур байр -> Баталгаажуулалт хэсгээр орж баталгаажуулна. Баталгаажуулалт нь байр, өрөө сонгох болон төлбөр төлөх гэсэн 2 үе шаттайгаар явагдана.
Байр, өрөө сонгох
Байр, өрөөгөө сонгохдоо зүүн цэсний Дотуур байр -> Баталгаажуулалт хэсэг дээр даран гарч ирэх хэсгээс байр, давхар, өрөө, засвар хийсэн, хийгээгүй өрөөнд орох эсэхээ сонгоно. Өрөөгөө сонгосны дараа Баталгаажуулах товч дээр даран дараагийн алхам буюу төлбөр төлж баталгаажуулах хэсэг рүү шилжинэ.
Төлбөр төлөх, баталгаажуулах
Өрөөгөө сонгож Баталгаажуулах товч дээр дарсны дараа сонгосон өрөөнөөс хамаарсан төлбөрийн нэхэмжлэл гарч ирнэ. Оюутан та дотуур байрны төлбөрөө Голомт банкны онлайн гүйлгээ хийх эрхтэй карт болон Paybill үйлчилгээгээр төлөх боломжтой. Төлбөр төлөлт нь оюутны хичээл баталгаажуулалттай зарчмын хувьд ижилхэн байна.
Санамж:
Created with the Personal Edition of HelpNDoc: Easy EPub and documentation editor