Хувийн мэдээллээ засахын тулд системийн баруун дээд хэсэгт байрлах өөрийн нэр бүхий хэсгийн суман дээр дарна. Гарч ирэх хэсгээс Хувийн мэдээлэл засварлах хэсгийг сонгон мэдээллээ засах боломжтой.
Энэ хэсгийн эхний хэсэгт оюутан таны ерөнхий мэдээллүүд харагдана.
Энэ хэсэгт та өөрийн гэр бүлийн байдал, ураг төрөл, оршин суугаа хаяг болон утасны дугаараа оруулах, засах боломжтой. Эдгээр мэдээллийг шинээр оруулахдаа харгалзах хэсгийн Нэмэх товчин дээр дарна.
Нэмэх товчин дээр дарснаар тухайн хэсгийн мэдээллүүдийг оруулах хэсэг гарч ирэх бөгөөд шаардлагатай бүх мэдээллийг оруулан Нэмэх товчин дээр дарна.
Таны оруулсан мэдээлэл дараах байдлаар харагдах бөгөөд энэ мэдээллээ устгах болон засах боломжтой.
Санамж:
Created with the Personal Edition of HelpNDoc: Full-featured EBook editor