Оюутан та бакалаврын сургалтын журмын дагуу тодорхой шаардлагыг хангасан тохиолдолд системээр өөрийн төгсөх хүсэлтийг гаргана. Төгсөх хүсэлт гаргахын тулд үндсэн цэсний Төгсөх хүсэлт цэсийг сонгоно. Энэ хэсэгт таны төгсөх хүсэлт гаргахад шаардлагатай мэдээллүүд байх бөгөөд доод хэсэгт байрлах Төгсөх хүсэлт гаргах товчин дээр дарахад төгсөх хүсэлт илгээгдэх болно.
Санамж:
- Төгсөх хүсэлтийн нийт голч оноо, голч дүнгийн бодолт дүнгийн мэдээлэлтэй зарчмын хувьд ижил бодогдоно.
- Төгсөх хүсэлт гаргах хэсэгт байгаа таны голч оноо, голч дүн дүнгийн мэдээллийн нийт голч оноо, голч дүн зөрөх магадлалтай. Учир нь дүнгийн мэдээллийн хэсэгт оюутны сүүлд авсан дүн нь F үнэлгээ бол голч оноо болон голч дүнд нөлөөлөх бол энэхүү F үнэлгээ нь төгсөх хүсэлтийн голч оноо, голч дүнд нөлөөлөхгүй болно. Төгсөх хүсэлтийн хэсэгт байгаа голч оноо, голч дүн нь оюутны диплом дээр тавигдана гэсэн үг.
- Төгсөгчдөд тавигдах шаардлагыг сургалтын журмаас дэлгэрүүлж харна уу. http://www.num.edu.mn/contentpage.htm?mtype=0&mid=4
Created with the Personal Edition of HelpNDoc: Free EPub and documentation generator