Дүнгийн мэдээлэл нь оюутны сурлагын чанарыг улирал бүрийн, мөн нийт суралцсан хугацааны голч оноо болон голч дүнгээр тодорхойлсон баримт байна. Оюутан та үндсэн цэсний Дүн -> Мэдээлэл хэсгээс нийт болон тодорхой улирал хооронд суралцсан хугацааны дүнгийн мэдээллийг харах болон хэвлэх боломжтой. Тодорхой улирал хоорондох дүнгийн мэдээллээ харах болон хэвлэхдээ хичээлийн жил болон улирлаа оруулан харгалзах товчин дээр дарснаар дүнгийн мэдээлэл гарч ирэх болно.
Тайлбар:
Оюутны сурлагын чанарыг улирал бүрийн, мөн нийт суралцсан хугацааны голч оноо болон голч дүнгээр тодорхойлно.
Голч оноо - Багц цаг бүхий хичээл бүрээр оюутны авсан оноог багц цагаар нь үржүүлж, тэдгээрийн нийлбэрийг багц цагийн нийлбэрт хувааж (арифметикийн жигнэсэн дундаж), таслалаас хойш нэг орны нарийвчлалтай бодож гаргана.
Голч дүн - Оюутны эзэмшсэн мэдлэг, чадварын тоон болон чанарын үнэлгээний нэгдэл бөгөөд голч онооны адил аргачлалаар бодно.
Хувьчилсан оноо, үсгээр илтгэсэн дүн ба тоогоор илтгэсэн дүнгийн хоорондын холбоо дараах хэлбэртэй байна / 9 баллаар /. Үүнд:
Голч оноо, голч дүн бодоход A,A-,B,B-,C,C-,D,D-,F үнэлгээнээс бусад нэмэлт үнэлгээнүүд орохгүй болно. Үүнд:
Жишээ: Дээрх оюутны дүнгийн голч оноо, голч дүнг бодох аргыг дэлгэрэнгүй тайлбарлая.
2013-2014 оны намрын буюу тухайн Улирлын голч оноо:
2013-2014 оны намрын буюу тухайн Улирлын голч дүн:
Нийт суралцсан хугацааны голч оноо:
Анхаар: Нийт суралцсан хугацааны голч оноо, голч дүнг бодоход 1 хичээлийг олон үзсэн бол хамгийн сүүлд авсан дүнгээр бодно. Дээрх жишээнд оюутан Англи хэл (Анхан дунд) хичээлийг 2013-2014 оны намрын улиралд судлаад 0 NR дүн авсан бөгөөд энэ нь амжилттай судалсан дүн биш тул дараагийн буюу 2013-2014 оны хаврын улиралд ахин судалж 0 W үнэлгээ авсан байна. Энэ нь Англи хэл (Анхан дунд) хичээлийн хамгийн сүүлийн дүн учир энэ дүнгээр голч оноо болон голч дүн бодогдоно. Гэхдээ оюутан 0 W буюу амжилттай судлаагүй тул голч оноо болон голч дүн бодоход энэ хичээлийн дүн огт тооцогдохгүй гэсэн үг юм.
Нийт суралцсан хугацааны голч дүн:
Санамж:
Created with the Personal Edition of HelpNDoc: iPhone web sites made easy