Бүлгээс хичээл нэмэх
Шинээр элсэн суралцагсад өмнөх хоёр хэлбэрээс гадна энэхүү хэсгээр мөн хичээл нэмэх боломжтой.
Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын нэгжээс хувийн суралцах төлөвлөгөөнд судалвал зохих бүлгийг оруулсан тохиолдолд дараах хичээл нэмэх боломжтой бүлэг харагдана:
Бүлэг доторх хичээл нэмэх дээр дарахад гарч ирэх тухайн бүлгийн хичээлийн жагсаалтаас төлөвлөх хичээлээ сонгон судлах улирлын "Хичээлийг энд тавина уу" талбар рүү чирж нэмнэ
Нэмэгдсэн байдал:
Санамж:
- Дээрх аргаар нэмсэн хичээлээ хасах бол өмнөх хичээл нэмэх аргуудын адилаар баруун дээд булан дахь ( - ) тэмдэглэгээн дээр дарж хасна. Өнгөрсөн улирлаас хасах гэх юмуу, ардах залгамжийг нь төлөвлөсөн үед уг хичээлийг хасах боломжгүй.
- Судлах хичээлээ нэмэхдээ төлөвлөгөөний биелэлт дээрх бүлгүүдийн цуглуулах багц цагийн дагуу нэмээрэй. Жишээ нь "Байгалийн ухаан" бүлгээс 6 багц цаг цуглуулах бол 3 багц цагийн хоёр хичээлийг сонгон судлахаар төлөвлөж буй улиралдаа нэмэх юм.
- Хичээл нэмэх болон хасахаас өмнө төлөвлөгөөнөөс хичээл хасах хэсгийн санамжийг уншина уу.
Created with the Personal Edition of HelpNDoc: Generate Kindle eBooks with ease