Суралцагч та энэ хэсэгт суралцаж буй төлөвлөгөөн дэх хичээлүүдээс сонгон улиралд нэмнэ.


Бүлгээ задлан хичээлийн жагсаалтаа гаргаад төлөвлөх хичээл дээрээ дараад судлах улирлын "Хичээлийг энд тавина уу" талбар руу чирж нэмнэ.



           

Хичээл нэмэгдсэн/төлөвлөгдсөн байдал:


         

Жич: Зөвхөн ногоон өнгийн одтой хичээлийг төлөвлөх боломжтой. 


Төлөвлөсөн/нэмсэн хичээлээ хасахдаа хасах гэж буй хичээлийн баруун дээд ( - ) тэмдэг дээр дарна. Зургаар үзүүлвэл:




Санамж:

  • Төлөвлөх хичээлээ улиралдаа нэмэхдээ хичээлийн уялдаа хэсгээс хоорондын залгамж холбоог харж дарааллын дагуу улирал дараалуулан нэмээрэй. Жишээ нь: Инженерийн математик хичээлийн өмнө судлах хичээл нь Математик 1Б бол тус хоёр хичээлийг нэг улиралд төлөвлөж болохгүй буюу Инженерийн математикийг Математик 1Б хичээлийн дараагийн улиралд нэмнэ гэх мэт.


      Ямар тохиолдолд хичээл нэмэх боломжгүй вэ?

    • Улирал нэмээгүй үед. Эхлээд суралцах улирлаа нэмж оруулсны дараа хичээлээ төлөвлөнө.
    • Өнгөрсөн улирал дээр хичээл нэмэх үед
    • Уялдаатай хичээлүүдийг нэг улиралд нэмэх үед
    • Өмнөх уялдааг судлаагүй юмуу төлөвлөөгүй үед
    • Төлөвлөгдсөн хичээлийг дахин нэмэх үед
    • Судалсан болон судалж байгаа үед
    • Дүйцүүлэн судалж байгаа болон судалсан үед
    • Бүлгийн шаардлага хангаагүй үед
    • Хичээлийн орох улирал төлөвлөж буй улирлаас өөр үед. Жишээ нь: Судлах гэж буй хичээлийн орох улирал намар бол зөвхөн намрын улиралд нэмж болох ба улирал харгалзахгүй орох хичээлийг аль ч улиралд нэмж болно. Хичээлийн орох улирлын талаарх мэдээллийг хичээлийн мэдээлэл хэсгээс харах боломжтой


      Ямар тохиолдолд хичээл хасах боломжгүй вэ?

    • Өнгөрсөн улирлаас хасах үед
    • Судалсан үед
    • Хуваарь сонгосон үед
    • Ардаа залгамжтай үед. Эхлээд арын залгамж хичээлийг хассаны дараа хасах боломжтой


  • Судлах хичээлээ нэмэхдээ төлөвлөгөөний биелэлт дээрх бүлгүүдийн цуглуулах багц цагийн дагуу нэмээрэй. Жишээ нь "Байгалийн ухаан" бүлгээс 6 багц цаг цуглуулах бол 3 багц цагийн хоёр хичээлийг сонгон судлахаар төлөвлөж буй улиралдаа нэмэх юм.

Created with the Personal Edition of HelpNDoc: Create iPhone web-based documentation