Оюутны зураг авах техникийн зааварчилгаа
Энэхүү зураг нь мэдээллийн системд хадгалагдан үлдэх бөгөөд оюутны үнэмлэх,
дүнгийн тодорхойлолт болон зураг шаардсан бусад албан ёсны бичиг баримт дээр хэвлэгдэн гарах болно
гэдгийг оюутнуудад сайтар сануулж зургийг нь авах шаардлагатай.
Зургийг байгалийн гэрэлгүй, тогтмол гэрэлтүүлэгтэй орчинд 3x4 хэмжээтэй, цагаан дэвсгэр дээр бараан пиджак ,
цагаан цамцтай, их бие мөрний хэмжээний өргөнтэй, нийт зургийн 60-70% эзэлсэн байдалтай эгц урдаас авна.
Камерын зураг авах горимыг portrait буюу цээж зураг авах горим дээр, өргөнийг нь 354 пикселээс багагүй, өндрийг нь 472 пикселээс багагүй зургийн формат дээр тохируулсны дараа авах шаардлагатай. Сүүлийн үеийн камерууд зургийн хэмжээг их болгодог учир сайн анхаарна уу.
Зургуудыг мэргэжил тус бүрээр folder үүсгэж ангилаад, зургийг оюутны үнэмлэхийн дугаараар нэрлэнэ.
Жишээ нь: c:\Computeriin engineer\09B11A11411.jpg гэх мэт
Зөв зураг:
Энд дарж татаж авна
Шаардлага хангахгүй зурагнууд
Нүүрээ хаасан үстэй
|
Цагаан дэвсгэр цагаан цамц
|
Тамгатай
|
Хэт холоос авсан
|
Хэт ойроос авсан
|
| | | | |
Бараан дэвсгэртэй
|
Дотуур хувцастай
|
Далий авсан
|
Хар цагаан
|
Сканнердсан
|
Авсан зурагнуудаа КМТ төвийн 1-р байрны 202 тоот өрөөнд авчирч өгнө.
Лавлах утас 312829, дотуур утас 1053
Шаардлага хангаагүй зургийг буцаан дахин авахуулах тул анхаарч ажиллана уу.