Хэрвээ та Vista үйлдлийн систем ашигладаг бол дараах тохиргоог хийнэ.
- Start-> Control Panel-> System and Maintenance->System гэсэн цонхыг нээнэ.
- Remote settings дэд цэсийг сонгоод хэрвээ хэрэглэгчийн нэр, нууц үг асуувал нэр, нууц үгээ бичээрэй.
- Allow Remote Assistance connections to this computer сонголтыг чагтална.
- Advanced товчин дээр дараад Invitations гэсэн үгний доорх цагийг тохируулна. (Дунджаар 2 цаг байхад хангалттай.)
- OK товчин дээр дарж сонголтоо баталгаажуулснаар ерөнхийдөө тохиргоо дууслаа.
Одоо туслах хүндээ өөрийнхөө компьютерт хандах эрх олгохын тулд урилга илгээх ажилд орьё.
- Start товчин дээр дараад Help and Support цэсийг сонгоно.
Зураг 1.
- Windows Remote Assistanceхолбоосыг дарна
Зураг 2.
-
Гарч ирсэн цонхноос Invite someone to help you холбоосыг дарна.
Зураг 3.
- Урилгаа файл хэлбэрээр хадгална. (Save this invitation as a file)
Зураг 4.
- Password хэсэгт та нууц кодоо бичих ба Confirm the password хэсэгт дахин давтан бичнэ.
Зураг 5.
-
Урилгын файлаа нууц үгийн хамт тусламж авах гэж байгаа хүндээ e-mail болон мессенжер хаягаар явуулаарай. (хэрвээ та SISI систем дээр ажиллаж байгаа бол num_it_department@yahoo.com хаяг руу илгээнэ үү.)
- Туслалцаа үзүүлэх хүн таны компьютерт хандах үед та зөвшөөрөх бөгөөд Stop Sharing товчин дээр дарснаар хандалтыг зогсоож болно.
Зураг 6.