SiSi мессенжер
Хэрэглэгчдийн хамгийн нийтлэг хэрэглээ болсон Мессенжерийг МУИС-д тохируулан хөгжүүллээ.
SiSi Мессенжерийн үйлчилгээний тайлбар, нөхцөлүүд нь Монгол хэл дээр хийгдсэн тул хэрэглэхэд хялбар.
SiSi Мессенжер нь таны тогтсон бусад хэрэглээг өөрчлөхгүй. SiSi Мессенжерт элссэнээр Yahoo, MSN мессенжерийн эрхээрээ ч давхар холбогдох боломжтой.
Хамт ажиллагсад болон тухайн улиралд хичээл орж байгаа оюутнуудын ID танд хичээлийн хуваарь дээр үндэслэн автоматаар бүртгэгдсэн байгаа.
Интернэт тасарсан ч SiSi мессенжерийг ашиглах боломжтой. SiSi мессенжер нь ашиглахад хялбар , хэрэглэгчийн компьютерийг бага ачаалуулдаг, хурдтай, суулгахад амархан гэх мэт шинжээрээ бусад мессенжерээс давуу талтай.