Хичээл нэмэх
Зам: Хичээл Са → Ерөнхий → Хичээл нэмэх
Монгол Улсын Их Сургуулийн хэмжээнд ижил агууллагатай хичээл нэгээс олон байж болохгүй тул тухайн хичээл SISI системд бүртгэгдсэн байвал шинээр үүсгэхгүй байх, харьяалагдсан сургууль, тэнхимээс татаж хэрэглэхийг зөвлөж байна.
Хичээл шинээр нэмэхдээ
- Хичээлийн индекс / дугаар
- Монгол, Англи нэр,
- Долоо хоногт орох лекц, семинар, лаборатори, бие даах цаг, үргэлжлэх хугацаа
- Багц цаг,
- Хичээлийн зорилго, агуулга /Монгол, Англи хэлээр/
зэргийг бичиж хадгална.

Анхаарах зүйлс:
- Хичээлийн дугаар (ХД ) нь хичээлийн индекс бөгөөд 7-8 оронтой байж болно.
- Хичээлийн дугаарын түвшинг илэрхийлсэн тоог анги илэрхийлсэн гэж ойлгож болохгүй бөгөөд тухайн сургуулийн хувьд агуулга, багц цаг адилхан үед өөр өөр хөтөлбөр, төлөвлөгөөнд орсон бол индекс адилхан байх шаардлагатай. Жишээ нь COMP101 гэсэн хичээлийг компьютерийн инженер 2-р түвшинд болон электроникийн инженерийн 1-р түвшинд ордог бол индексийг COMP201, COMP101 гэж 2 янз болгож оруулж болохгүй.
- Мөн шинэ хөтөлбөр төлөвлөгөөнд тухайн хичээл өөр дугаартайгаар батлагдсан бол шинээр оруулахгүй байхыг хүсье. Ижил агуулагатай хичээлийг нэгээс олон үүсгэх нь нэгдсэн хуваарь тавихгүй боломжгүй болгоно.
- Сургалтын түвшинийг зөв сонгоно уу!
- Багц цагийн сайтар хянаж оруулах хэрэгтэй. Учир тухайн хичээлийн багц цагаас оюутны төлбөр бодогдож байгаа.
Created with the Personal Edition of HelpNDoc: Free PDF documentation generator