Систем бүхэлдээ ЮНИКОД-д тулгуурлан хийгдсэн тул крилл үсгийн бэрхшээлгүй бөгөөд хэрэглэгчдийн үйлдлийн систем нь Windows төрлийн ямар ч систем байсан болно. ЮНИКОД гэдэг нь текстэн өгөгдлийг олон янзын хэл дээр нэгэн зэрэг илэрхийлэх боломжтой стандарт юм. Монгол хэл дээр бичигдсэн текстийг илэрхийлэхдээ Tahoma, Microsoft Sans Serif, Times New Roman, Arial зэрэг стандарт фонтуудыг ашиглаж болно. Энэхүү фонтууд дээр бичигдсэн текстийг дурын компьютер дээр уншиж болдог.
ЮНИКОД стандартыг орчин үеийн үйлдийн системүүд бүгд дэмждэг бөгөөд хуучин үйлдлийн системүүд ASCII хэмээх кодчилолыг дэмждэг. ASCII кодчилол нь текстийг 1-2 хэл дээр зэрэг илэрхийлэх боломжтой бөгөөд Монгол хэлийг ашиглахын тулд Arial Mon, Times New Roman Mon, Courier New Mon зэрэг фонтуудыг ашиглан илэрхийлдэг. Уг фонтуудаар бичсэн байгаа Монгол текст нь бусад хүмүүсийн компьютер дээр уншигдахгүй “сайн байна уу”, “?????????” болох асуудал гардаг тул “SISI” системд өгөгдөл оруулахад ашиглахгүйг анхаарна уу.
Monkey болон Windows үйлдлийн системийн өөрийнх нь драйвераас бусад стандартын бус драйвер нь ASCII кодчилолоор өгөгдлийг оруулахад хэрэглэгддэг тул эдгээрийг ашиглан бичихгүй байх талаар анхаарна уу. Monkey-програмыг ялгаж танихад амархан бөгөөд Монгол-Англи хэлний хооронд солихдоо баруун Ctrl (Control) товчоор солигддог бөгөөд гаднаас нь харахад Монголоор бичсэн үед Монгол Улсын төрийн далбаа цагны орчим гарсан байдаг.
Зураг-1.5 SISI системд ашиглаж болохгүй Monkey гарын драйвер суусан байдал
Windows 95,98,ME хувилбарууд нь ЮНИКОД–д тулгуурлаагүй системүүд учраас “SISI 3.0” систем ЮНИКОД-ийн веб хөрвүүлэгчийг ашиглах боломжтой. Үүний тусламжтайгаар ЮНИКОД–д тулгуурлаагүй хуучин үйлдлийн системийг ашиглаж байгаа хүн ч гэсэн “SISI 3.0” системд өгөгдлөө ЮНИКОД стандартын дагуу оруулж болно. Ашиглахдаа заагчаа дээр нь аваадарах эсвэл Alt+M товчлууруудын хослолыг дарж Энэ хөрвүүлэгчийг ашигласнаар өгөгдлийг нэгэн ижил стандартын дагуу системд оруулах, цаашид ашиглах нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Windows XP/Vista хувилбаруудыг ашиглаж байгаа хэрэглэгчдийн хувьд энэ хөрвүүлэгчийг ашиглах шаардлагагүй, өөрийн гарын драйверийг ашиглаад өгөгдлийг оруулж болно.
Created with the Personal Edition of HelpNDoc: Free Kindle producer